Бидний тухай

Бидний тухай

Be Forward нь  2004 онд байгуулагдсан бөгөөд Японы хэрэглэгдсэн автомашин болон сэлбэг худалдааны тэргүүлэх компаниудын нэг юм.  Өдгөө 26 улсад албан ёсны салбар, төлөөлөгчийн газартай,  170 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мэдээллийн эрин зуун гэж нэрлэгдэж буй энэ үед Be Forward компани нь автомашины онлайн худалдааг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн бөгөөд энэ бодлогоо өөрийн салбар нэгжүүдэд ч нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.

2015 онд нийслэлийн засаг даргын шийдвэрээр нийслэл хот дахь автомашин худалдааны захуудыг  төвлөрсөн нэг цэг рүү нүүлгэх болсонтой холбоотойгоор автомашин худалдаалагчид болон хэрэглэгчдэд зарим нэг хүндрэл бэрхшээлүүд үүссэн. Энэхүү хүндрэл бэрхшээлүүдийг багасгах шийдэл болгож Be Forward компани нь Монголын зах зээлд онлайн захыг нээж ажиллуулах санаачилга гарган төсөл хэрэгжүүлсэн юм. Ийнхүү 1000mashin.mn хэмээх онлайн зах албан ёсоор нээгдэн ажиллаж байна.

1000mashin.mn онлайн зах нь Улаанбаатар хотын хэмжээнд автомашин худалдаалдаг бүхий л хувь хүмүүс болон албан байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Бид хэрэглэгч та бүхэнд хайсан автомашинаа олоход зөвлөж туслах бөгөөд найдвартай, баталгаатай, хямд үнэтэй автомашиныг санал болгоно.

Нууц үгээ мартсан?